Бидний тухай

alternative

Моня Трэйвэл компани нь TRAVEL CHEAP гар утасны аппликейшнаар дамжуулан аялал жуулчлалын салбарт бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж, өөрийн өнгө төрөхөөр шинээр гарч ирж буй стартап компани юм.

Бид “Аяллыг хүртээмжтэй болгох замаар оролцогч талуудад харилцан үнэ цэн бүтээнэ” туйлын зорилгын дор нэгдэж бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлж эхлээд байна.

Өөрийнхөө хүссэн аяллаа бүтээ

Бид аялагчдад өөрийн аялалыг бүтээхэд нь шаардлагатай мэдээлэл, мэдлэгийг бий болгоход нь туслах хөтчийн үйлчилгээг санал болгохдоо таатай байна.

  • 1
    Хөтөч

    Хамгийн олон сонголттой хөтөч нарыг манайхаас

  • 2
    Аялал

    Хамгийн сонирхолтой аяллыг манайхаас

  • 3
    Ментор

    Хамгийн туршлагатай менторуудыг манайхаас

Аялахад хямд, хялбар боллоо.

Моня Трэйвэл ХХК

alternative

Бид 2021 оны 7 сараас эхлэн үйл ажиллагаагаа өргөжүүлж, “Гүнд Инвестмент” компанийн охин компани болох “Сократус Стартап Студио” -с хөрөнгө оруулалт авч, гарааны бизнесийг бойжуулах хөтөлбөрт хамрагдан ажиллаж байна.

Мөн бид өөрсдийн хувийн “Хямд аялах аргаа заая” гэсэн 140,000 дагагчтай фэйсбүүк пэйж хуудсаараа дамжуулан сошиал медиа салбарт өөрсдийн аяллын контентоо бүтээж өөрсдийн болон байгууллагуудын маркетингийн үйл ажиллагаа явуулж байна.

"Хямд аялах аргаа заая" facebook page

Бид өөрсдийн хувийн “Хямд аялах аргаа заая” гэсэн 140,000 дагагчтай фэйсбүүк пэйж хуудсаараа дамжуулан сошиал медиа салбарт өөрсдийн контентоо бүтээж байгууллагуудын маркетингийн үйл ажиллагаа явуулж байна.

2019 оны 4-р сараас идэвхитэй ажиллуулж эхэлсэн бөгөөд пэйжээс гадна 50,000 дагагчтай фэйсбүүк групп, 14.000 дагагчтай хувийн инстаграм хуудастай.

  • Эрхэм зорилго: Аяллыг хүртээмжтэй болгох замаар үнэ цэнэ бүтээнэ
  • Үндсэн бүтээгдэхүүн:Travel Cheap гар утасны аппликейшн
  • Үндсэн үйлчилгээ:Хөтөч, ментор, аяллын компаниудын хэрэглэгчдэд зуучлах үйлчилгээ, маркетингийн үйлчилгээ
  • Нэмэлт үйлчилгээ: Үнэгүй зөвлөгөө, мэдээлэл
Татах